Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

Мэдээлэл


нийт 134

ИРГЭД, БӨХ СОНИРХОГЧДЫН АНХААРАЛД:

2024-04-30 74
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. Иргэд, бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Бөхийн барилдааны билетийг Бөхийн комисс 99484408, 80103440 дугаарын утсаар холбогдон авна уу. БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН КОМИСС

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIX ХУРАЛДААН БОЛЛОО

2024-04-29 86
ИТХ-ын найм дах удаагийн сонгуулийн ээлжит бус XIX хуралдаан 2024.04.29-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай 2.“Цэвэр орчин-цэмцгэр Дашинчилэн” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 3.Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай 4.Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны тайлангийн тухай 5.Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-04-23 93
Сумын ИТХ-ын найм дах удаагийн сонгуулийн ээлжит бус XIX хуралдааныг 2024.04.29-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлон, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.

ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-16 54
Хүүхэд багачуудад “Экологийн боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 2-5 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд “Мод тарих ач тус”, “Хог хаягдал” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 86 хүүхэд хамрагдлаа. Сургалтыг хамтран зохион байгуулсан аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн М.Алтанцэцэг, Ойн нэгжийн дарга Б.Отгонжаргал, цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Х.Наранцацралт нартаа талархал илэрхийлье.

"ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-04-12 76
Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ арга хэмжээний хүрээнд аймгийн эрх зүйн багаас иргэд, Төрийн албан хаагчдад “Нэхэмжлэлийн бүрдүүлэлт, “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь”, “Газрын харилцаа-цахим шилжилт”, “Гэр бүлийн хүчирхийлэл” сэвдээр, ЕБС-ийн сурагчдад “Хүндлэл-Хүндлүүлэлт” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа. Мөн байгууллагын дарга нар, төрийн албан хаагчид, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа, зөвлөгөөг өгч ажиллалаа.

СЭГ ЗЭМ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

2024-04-05 60
Зөвшөөрөлгүй газарт хаясан малын сэг зэмийг цэвэрлэх ажил хийгдэж байна. Сэг зэм цэвэрлэх ажилд 2 автомашин, 6 иргэн дайчлагдан ажиллаж байна. Малчид болон мал бүхий иргэд та бүхэн малын сэг зэмийг зөвшөөрөгдсөн цэгээс өөр газарт хаяхгүй байхыг анхааруулъя. МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙН СУРГУУЛИЛТ 2024.03.28-НЫ ӨДӨР БОЛЛОО.

2024-03-29 71
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан. Уг арга хэмжээний хүрээнд тус сумын Эрэн хайх, аврах бүлгээс байгууллага, ААН-үүдэд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт” сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Мөн зарлан мэдээллийн дуут дохиогоор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтыг зохион байгуулж, 4 байгууллага, 205 иргэнийг хамруулсан байна.

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-03-28 58
Сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран “Хүндлэлд хүйс хамаарахгүй” сарын аяны хүрээнд ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Жендэрийн хандлага өсвөр үе” сэдэвт дэвжээ тэмцээн 2024 оны 03 сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5 баг оролцож: 1-р байр 11а ангийн “Гангеструуд” баг 2-р байр 9б ангийн “Хаврын хайр” баг 3-р байр 10б ангийн “Шонхорууд” баг тус тус байр эзэлсэн байна. Нийт оролцсон сурагчиддаа цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.
khural.mn

АХМАДЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД

2019-09-29 598
ДАШИНЧИЛЭН СУМ "ДААМНЫ АДАРГА" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%