Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

Мэдээлэл


нийт 125

Мэндчилгээ

2015-07-07 134
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ Та бүхэн сайхан наадаарай

ДАШИНЧИЛЭН СУМЫН ИТХ-ЫН 6 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН 15-Р ХУРАЛДААН

2015-06-11 103
Сумын итх-ын 6 дахь удаагийн сонгуулийн 15-р хуралдаан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт Иргэний танхимд боллоо

ДАШИНЧИЛЭН СУМЫН АХМАД ДАСГАЛЖУУЛАГЧ Л.ДОРЖ АГСНЫ НЭРЭМЖИТ ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2015-06-10 119
БТС-ын тэргүүний ажилтан дасгалжуулагч багш Лувсанцэрэнгийн Дорж агсаны нэрэмжит 100 буудалт даамны нээлттэй тэмцээнийг түүний үр хүүхдүүд, шавь нарын санаачлагаар 2015 оны 06 сарын 06-07 нд тус суманд зохион байгууллаа. Тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн баг тамирчид ирж оролцон Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын шүүгч спортын мастер Д.Чойжилсүрэн ерөнхий шүүгчээр ажиллаа.

ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ

2015-06-05 100
УИХ-ын Тамгын газар, НҮБХХ-ийн хамтарсан "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Булган аймгийн бүх шатны ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтыг 2015.06.03-04 ны өдрүүдэд Булган аймагт боллоо. Уг сургалтанд ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ш.Наранцэцэг, төлөөлөгч Д.Буянжаргал, ИТХТ-ын нарийн бичгийн дарга А.Чимгээ, БИНХ-ын тэргүүлэгч Д.Хоролсүрэн, Д.Алтантулга, Д.Мөнгөнтуяа нар оролцоод ирлээ.

ЭХ ҮРСИЙН БАЯР

2015-06-02 100
Эх үрсийн баярын өдрөөр АЛДАРТ ээжүүдэд одон гардуулах, Тэргүүний ахмад ээжүүд шалгаруулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өргөн болж өндөрлөлөө.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн 11 ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 79-р зарлигаар "Алдарт эх" 2-дугаар одонгоор шагнагдаж..Мөн олон хүүхэд төрүүлж өсгөн,зөв боловсон хүмүүжүүлсэн,гэр бүл,нутаг усандаа хүндтэй сайхан ээжүүдээ алдаршууллаа."САЙХАН БУУРАЛ ЭЭЖ"-Лах баг Б.Долгор,"АЧЛАЛТ ЭЭЖ" Лах баг-Т.Аюуш нарыг өргөмжиллөө.Хатан ухаант ээжүүддээ Хан хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.Урт насалж Удаан жаргаарай МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ

Хяналт шалгалт

2015-05-28 100
Тус суманд үйл ажиллагаа явуулдаг интернэт кафенуудад шалгалт хийлээ

ЛАХ БАГИЙН ӨДӨРЛӨГ

2015-05-25 101
Дашинчилэн сумын Лахын багийн иргэд хурал хийж өдөрлөг зохион байгууллаа. Нийт багийн хуралд 186 иргэн оролцож багийн засаг даргын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР

2015-05-22 110
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР МУ-н Ерөнхийлөгчийн зарлиг Засгийн газрын 190 дүгээр тогтоолын дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-г сумын хэмжээнд 5 сарын 20-21ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, СХХэлтэсийн дарга Ц.Бүрэнтуяа, ХБХэлтэсийн мэргэжилтэн Г.Бадамсүрэн нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт тус суманд 2 өдөр ажиллан дөрвөн багийн ИНХ-д оролцож Шинэ Булган хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаа. Дашинчилэн сумын ИТХ

"АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦАЯ

2015-05-14 113
Сумын ИТХ-аас зохион байгуулж байгаа Хүүхэд, Залуучуудын амьдралд нөлөөлж буй аливаа асуудлыг шийдэж, хэрэгжүүлэх үйл явцад тэдний дуу хоолой, санал бодлыг сонсох ажлын хүрээнд орон нутгийн Залуучууд, Бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд 2015.05.14 нд соёлын төвд "АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦАЯ" сэдэвт чөлөөт уулзалтанд нутгийн уугуул иргэн МУ-ын заан, Спортын гавьяат мастер Дэндэвийн Амгааг урилгаар оролцуулж хүүхэд, залуучуудтай харилцан ярилцаж тэдний сонирхосон асуултанд хариулт өгч уулзалт ярилцлага амжилттай зохион байгууллаа.

Дашинчилэн сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 14 дугаар хуралдаан боллоо

2015-05-13 104
Сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 14-р хуралдаан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагт Иргэний танхимд боллоо. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч хүрэлцэн ирж , ирц 62.0% тай байв. Тус хуралдаанаар Байгалийн өвөрмөц тогтоц, ховор, ховордсон амьтан, ургамал,түүх дурсгалт ,соёлын өв бүхий газруудыг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг хэлэлцэн батлаад байна.

БУЯН НОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-05-13 103
Тус сумын удирдлагуудийн саналаар Улаанбаатар хотоос лам нар урин сумынхаа Ганданчойлон хийдэд Жамсран сахиус хурууллаа. Орой нь сумын соёлын төвд ард иргэдийн аж амьдрал тэгш дүүрэн, амар амгалан байхын зэрэгцээ, нутаг усны сайн сайхан байхын тухайд Лүүжин тавих хурал хурууллаа. Энэхүү арга хамжээ нь нутгийн ард иргэдийн сэтгэлд хүрсэн сайхан үйл явдал боллоо.

" ГАР БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-05-12 120
Сувилагч нарын баярын өдрийг тохиолдуулан ЭМТэргүүний ажилтан Б.Дашдуламын нэрэмжит "Гар бөмбөг"-ийн тэмцээнийг түүний гэр бүл, үр хүүхдүүд, ЭМТ-н хамт олон амжилттай зохион байгууллаа.

СУМЫН ГАМШГААС ХАМГААЛАХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2015-05-11 102
Тус сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба хамтран сумын гамшгаас хамгаалах сангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ. 2014 онд тэжээлийн агуулах бариулж бүрэн ашиглалтанд оруулсан. Одоогоор сумын фондонд 200шуудай хивэг, 50 шуудай рапс болон өвсний үлдэгдэл байна. Хавар цаг хүндэрсэн үед тэжээл болон өвсний нөөцөөс малчидад хүргэж үйлчилсэн.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2015" тэмцээн боллоо

2015-05-07 105
Тус сумын Нарлаг цэцэрлэг "Замын хөдөлгөөний цагаан толгой-2015" тэмцээн зохион байгууллаа. Бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцуулж сургахад тэмцээний зорилго оршино.

Дашинчилэн сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 13 дугаар хуралдаан боллоо

2015-04-29 124
Дашинчилэн сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 13 дугаар хуралдаан боллоо. Уг хуралдаанаар -Сумын 2015 оны төсвийг тодотгох тухай - ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал -2015 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа

БУЛГАН АЙМАГ ДАШИНЧИЛЭН СУМЫН 2015 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ХҮҮХДИЙН АСУУДАЛ СОНСОХ ӨДРИЙГ “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДВЭЭР ИРГЭНИЙ ТАНХИМД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-03-25 105
Тус суманд 1-р улиралын хүүхдийн асуудлыг сонсох өдрийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулж хөтөлбөр төлөвлөгөө гарган ИТХ-ын даргаар батлуулан сургалт хэлэлцүүлгийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Иргэд болон төрийн албан хаагчдын дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ИТХ-ын ажлын албаны ажилтан Р.Билгүүнмаа, Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж юу вэ? Сэдвээр НХҮМ Д.Зулсайхан нар сургалт хийж иргэдэд мэдээлэл хүргэж ажилсан байна.

ЗЭВСЭГТ ХҮЧИН БАЙГУУЛАГДСАНЫ 94 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2015-03-20 104
Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяраар сумынхаа иргэд албан байгууллагуудын дунд цэргийн сэдэвт тэмцээн уралдааныг сумын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. 1-р байранд Доргонт, РРЦ-ын хамтарсан баг 2-р байранд Соёлын төвийн хамт олон 3-р байранд ЗДТГ-ын хамт олон орлоо. Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе
khural.mn

2015 АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2015-03-16 108
ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2015 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

"Амин хэлхээ" тайлан тоглолт

2015-03-09 108
Дашинчилэн суманд ОУЭЭХ өдрөөр Соёлын төвийн бүжгийн багш Л.Энхцэцэг охин Т.Түмэнбаяр нарын хамтарсан Амин хэлхээ урлагын тайлан тоглолт амжилттай зохион байгуулагдаж нутгын зон олондоо хүндэтгэл үзүүлсэн. Уг тоглолтын үеэр Нутгийн удирлагууд ээж охин хоёрт хүндэтгэл үзүүлж цаашдын урлагын их ажилд нь өндөр амжилт хүсч баяр хүргэлээ.

МАЛЧИД, ТАРИАЛАНЧ НАРТ ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

2015-02-16 100
Үндэсний Уламжлалт их баяр Цагаан сар хаяанд ирлээ. Монгол түмэн ирэх жилдээ өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг байхын билэгдэл болгож Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ .Баяр дээр баяр нэмж улс, аймгийн малчид, тариаланчдаа урамшуулан тэдний хийсэн бүтээсэн амжилтыг үнэлэн алдаршуулдаг уламжлалтай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%