Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2019-06-26

Дашинчилэн сумын ИТХ-ын даргын баталсан тусгай удирдамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр орон нутгийн нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, хамгаалалтыг  шалган, өмч хөрөнгийн данс бүртгэлтэй танилцаж, хараа хяналтыг сайжруулах талаар хариуцсан төсвийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.  

Үүнд: Сумын төв саад, Хүүхдийн тоглоомын талбай, Хүндэтгэлийн талбай, Наадмын талбай зэрэг орон нутгийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн  ашиглалттай танилцав.

Уг хяналт шалгалтанд ИТХ-ын Эдийн засаг, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн хорооны дарга З.Ариунбуян, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Оюунчимэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Чимгээ, төвийн багийн ИНХ-ын дарга Т.Цэцэгмаа нар тус тус оролцлоо.

Сумын Засаг даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн удирдамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайг  Ардын хувьсгалын 98 жил, үндэсний их баяр наадмыг угтан ТАХ-дыг дайчлан, төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор  төсвийн байгууллагуудад  хариуцуулан өгч, сэргээн засварлах ажлууд  хийгдэж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%