Өнөөдөр буюу 02-р сарын 20-ны өдрийн 11 цагаас сумын ИТХТ-ийн ээлжит 3-р
Хуралдаан болов. Хурлаар УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн
хэсэг, нутаг дэвсгэр, төв, сум хөгжүүлэх сангийн зээлийн хүүг зарцуулах
тухай тус тус хэлэлцэн батлаад байна. Мөн шинэ коронавирусээс урьдчилан
сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал улс орон даяар тогтоосонтой
холбоотой Дашинчилэн сумын Онцгой комиссоос зохион байгуулж байгаа
ажлууд, сумын ЭМТ-өөс шаардлагатай үед бэлэн байдлыг хангах, урьдчилан
сэргийлэх үүднээс хамгаалалтын хувцас, хэрэгсэл, эм, эмнэлэгийн багаж
төхөөрөмжүүдийн нөөц бүрдүүлэн, холбогдох судалгаануудыг авч байгаа
талаар тус тус танилцуулж мэдээлэл хүргэсэн сумын ОК-ын гишүүн, ЭМТ-ийн
дарга М.Соёлмаа, хариуцлагатай жижүүр Д.Дэлгэрцэцэг, Б.Энхцэцэг нартаа
талархал илэрхийлье.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.