Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ДАШИНЧИЛЭН СУМАНД УТХХХ-ИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2019-09-10

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ, ЗДТГ-аас тус тус хамтран  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх  82 дахь  жилийн арга  хэмжээг  2019 оны 09-р сарын 10-ны өдөр 11 цагаас сумын Иргэний танхимд тэмдэглэн өнгөрүүллээ.


 


 

Орон нутагт байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, санал бодлыг нь сонсож, гарын бэлэг гардууллаа.

Мөн сумын Засаг дарга Д.Луттөмөр 2019 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон цаг үеийн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ.

 

Description: C:\Users\PC\Downloads\70425502_398136107513435_8030050287450324992_n.jpg

 

 

 

Description: C:\Users\PC\Downloads\70514767_2432314310343402_8320030862775156736_n.jpg

 

Уг арга хэмжээг нээж  Ганданчойлон хийдийн хамба лам, сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонжаргал  хийморийн  сан тавин, буяны ном уншив. 

 

 

 

Description: C:\Users\PC\Downloads\69949399_2352504751731164_3365086131723960320_n.jpg

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Гомбосүрэнгийн Давгажанцан агсаны төрсөн охин Д.Дулам гуайн аавынхаа гэгээн дурсгалд зориулан бичсэн “Аав минь” хэмээх шүлгийг тэдэнд уншиж сонирхуулав.

 

Description: C:\Users\PC\Downloads\69846901_344681022892352_3103744303839576064_n.jpg

 

Арга хэмжээний үеэр тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “ Зуун наст фарм” ХХК -иас уламжлал ёсоороо  эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийж, витаминжуулалтын аяны хүрээнд хандив өргөлөө.

 

Description: C:\Users\PC\Downloads\70838748_507404293371151_2288129224055193600_n.jpg

Сумын БДС-ийн дунд ангийн  сурагчдад “УТ-ийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдэвт түүхэн ярилцлагын видо бичлэг  үзүүлэн, танин мэдэхүйн мэдээлэл хүргэлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн үр хүүхдүүдийн хамтран босгосон Хүндэтгэлийн самбар, дурсгалын суврагад  зул өргөн  дурсгалын зураг татуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ИТХ-ын төсвөөс нийт 100.0 мянган төгрөг зарцуулаад байна. 

            Уг арга хэмжээнд сумын Засаг дарга Д.Луттөмөр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Чимгээ, сумын Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч С.Мэнд-Амар, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, ИТХ-ын СБ,ЭМАХХ-ны гишүүн Ганданчойлон хийдийн хамба лам Төлөөлөгч Д.Отгонжаргал, ИТХ-ын Төлөөлөгч, 4-р багийн Засаг дарга Д.Дэлгэрцэцэг, 4-р багийн БИНХ-ын дарга Т.Цэцэгмаа,  “Зуун наст фарм” ХХК ны захирал А.Дэлгэрмаа  нар  тус тус  оролцов

Зохион байгуулсан арга хэмжээний талаар   www.dashinchilen.Bulgan. Khural. mn  вэбсайтад –аар  иргэдэд сурталчилсан болно.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

 

 

ИТХТ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                  А.ЧИМГЭЭ.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%