Сумын 2016 оны 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ ИТХ байгуулагдан ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах чиглэл, Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах бодлого чиглэл, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын ИТХ нь “Амьдрах орчин бүрдсэн жишиг сум” болох алсын хараатай, “ Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй ил тод болгон төлөвшүүлж, ñóìûí íèéãýì ýäèéí çàñãèéí òóëãàìäñàí àñóóäëóóäûã èðãýäèéí îðîëöîîòîéãîîð øèéäâýðëýæ, òýäíèé èäýâõè ñàíàà÷ëàãà, íººö áîëîìæèéã äàé÷ëàõ çàìààð îðîí íóòãèéí òîãòâîðòîé òýíöâýðò õºãæëèéã õàíãàõад ýðõýì çîðèëãîо чиглүүлэн хуулийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө бид чармайн ажиллах болно.
Бид эдгээр зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дараах асуудлуудад онцлон анхаарч ажиллана.
1. Орон нутгийн эдийн засгийн өсөлтийг сайжруулан, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлого, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.
2. ИТХ-аас батлах бодлого, чиглэл, хөтөлбөр боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, тэдний санал бодлыг тусгахад анхаарна.
3. Хуулиар олгогдсон хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, гаргасан бодлого шийдвэр, хууль тогтоомийн биелэлтийг тооцож ажиллана.
4. Иргэдэд Хууль, тогтоомж, үйл ажилагаагаа сурталчлан, цаг үеийн мэдээллээр шуурхай хангаж ажиллана.
5. Иргэний танхимын үйл ажиллагааг сайжруулан, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахад анхаарна.
6. ИТХ-ын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган, Хороодын ажлыг тогтмолжуулна.
7. НӨУБ-ын чадавхийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ.
Сумын ИТХ-аас дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхдээ Иргэд, Албан байгууллага, Аж ахуйн нэгж, ИНБ-уудтай нягт хамтран ажиллана.
Өлзий хутаг бүрдсэн Дашинчилэн сумаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе.
БУЛГАН АЙМГИЙН ДАШИНЧИЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА А.БАТЖАРГАЛ.