Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДОН ШАЛГАЛТ ХИЙВ

2019-09-07

2019.09.06.
Сургууль, Цэцэрлэгийн хүүхдүүдийн 2019-2020 оны хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан Дашинчилэн сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран тусгай удирдамжийн дагуу 2019 оны 09-р сарын 06-ны өдрөөс Монгол Улсын Хүнсний аюулгүй байдалын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжих эрсдэлтэй элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн стандартыг хангуулах зорилгоор явуулж байгаа хяналт шалгалтын ажил эхлээд байна. Уг шалгалтын эхний өдөр ЕБС, Цэцэрлэгийн ойролцоо байрлах зарим аж ахуйн нэгж, дэлгүүр, ТҮЦ-үүд тус тус хамрагдав.
Шалгалтаар хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах чиглэлээр мөрдөгдөж байгаа холбогдох хууль, журам, заавар, зөвлөмжийг тус тус тайлбарлаж, илэрсэн зөрчил дутагдалыг анхааруулан, зөвлөн туслаж ажиллалаа.



ДАШИНЧИЛЭН СУМЫН
ИТХ ЗДТГ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%