Мэдээ №30
2019.05.15
Аймаг, сумын "ИТХ-ын өдрүүд" 05 дугаар
сарын 15-ны өдөр Дашинчилэн суманд болов . "ИТХ-ын өдрүүд"-ийн хүрээнд
Лах, Доргонт багийн Малчид, сумын төвийн Иргэдттэй тус тус уулзалт
зохион байгуулж, аймаг, сумын удирдлагууд гарсан санал, хүсэлтэнд
хариулт өгч, харилцан санал бодлоо солилцлоо.
Уулзалтанд нийт 118 хүн хамрагдсан байна.
Уулзалтын дараа сумын ИТХ-ын хамт олон концерт тоглож, үдэшлэг цэнгүүн
зохион байгууллаа. Уг арга хэмжээнд идэвхи санаачлага гарган
бусдыгаа манлайлан оролцсон сумын ИТХ-ын дарга А.Батжаргал, Төлөөлөгч
Л.Ганбаатар, П.Чинтогтох, С.Мэнд-Амар, Д.Отгонжаргал, Д.Ганбат,
Д.Дэлгэрцэцэг, М.Өсөхжаргал, Д.Ариунтунгалаг, З.Ариунбуян нартаа
баярлалаа.
Мөн “ИТХ-ын өдрүүд”-ийн уулзалтыг хариуцлагатай зохион
байгуулж, багийн Иргэдээ өргөнөөр хамруулсан Лах багийн БИНХ-ын дарга
С.Эрдэнэ-Очир, багийн Засаг дарга Б.Бүрэнбаатар, Доргонт багийн БИНХ-ын
дарга Д.Батдорж, багийн Засаг дарга Д.Дашпүрэв нартаа тус тус талархаж
байна.
"ИТХ-ын өдрүүд"–ээр байгууллагынхаа үйл ажиллагааг Иргэдэд
сурталчилан төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж, хамт олноо бүрэн
хамруулан идэвхитэй оролцсон сумын ЭМТ-ийн дарга М.Соёлмаа, ЕБС-ийн
Захирал Ю.Цогмандах, Цэцэрлэгийн эрхлэгч Н.Алимаа, Соёлын төвийн эрхлэгч
Н.Мөнхдулам нартаа ажилд нь амжилт хүсье.
Арга хэмжээний үеэр
аймгийн ИТХ-ын Хүндэт “Жуух бичиг”-ээр 4-р багийн иргэн Ж.Оюунчимэг,
“Баярын бичиг”-ээр У.Оюун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын “ Жуух бичиг”-ээр
2-р багийн иргэн Н.Болд нар тус тус шагнууллаа.
Мөн есөн хүүхэд
төрүүлж өсгөсөн 2-р багийн иргэн Б.Найдандорж, О.Дамдиа нар “Өнөр гэр
бүл”-ээр шалгарч, “Өргөмжлөл ” гардан авсан байна.
ДАШИНЧИЛЭН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.