Дашинчилэн сумын ИТХ, ЗДТГ-аас тус тус хамтран 06 дугаар сарын 27-ны өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, цайны газруудын ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж, өмнөх шалгалтаар өгсөн үүрэг чиглэлийнхээ хэрэгжилттэй танилцлаа. Шалгалтаар ноцтой зөрчил, дутагдал илрээгүй байна.
Чин Хайрхан төв нь ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний соёлыг сайжруулах зорилгоор аяга, таваг ариутгагчтай болон хоол үйлдвэрлэлийн заалаа өргөтгөн, мэргэжлийн ахлах тогоочтой болсон байлаа.
Хяналт шалгалтанд сумын ИТХ-ын Тэргүүлэгч, ИТХ- Соёл боловсрол,
эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооны гишүүн, ЭМТ-ийн
хүний их эмч Т.Оюунчимэг, ИТХ-ын төлөөлөгч, 2-р БИНХ-ын дарга С.Эрдэнэ-Очир, төвийн
багийн ИНХ-ын дарга Т.Цэцэгмаа, ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Орхон, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
А.Чимгээ, нар тус тус оролцлоо.