Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дүгээр заалт, Үндэсний хөгжлийн газрын 2019 онд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний 1.1.2 дах заалтыг тус тус үндэслэн “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-д сум орон нутгаас тусгах саналыг боловсруулах, хэлэлцүүлэг 04-р сарын 11-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд болов. Хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга , Албан байгууллага, ААН, ТББ-ууд, Иргэдийн төлөөлөл болох нийт 44 хүн оролцож санал, бодлоо солилцлоо.