"АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦАЯ
Сумын ИТХ-аас зохион байгуулж байгаа Хүүхэд, Залуучуудын амьдралд
нөлөөлж буй аливаа асуудлыг шийдэж, хэрэгжүүлэх үйл явцад тэдний дуу
хоолой, санал бодлыг сонсох ажлын хүрээнд орон нутгийн Залуучууд, Бүрэн
дунд сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд 2015.05.14 нд соёлын төвд
"АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦАЯ" сэдэвт чөлөөт уулзалтанд
нутгийн уугуул иргэн МУ-ын заан, Спортын гавьяат мастер Дэндэвийн Амгааг
урилгаар оролцуулж хүүхэд, залуучуудтай харилцан ярилцаж тэдний
сонирхосон асуултанд хариулт өгч уулзалт ярилцлага амжилттай зохион
байгууллаа.