Дашинчилэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 17-р
хуралдаан 2015.10.09ны 15:00 цагт ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд боллоо. Уг
хуралдаанаар Халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн явцыг эрчимжүүлэх ажлын
хүрээнд зохион байгуулсан Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл
ажиллагааны тайланг- ЭМТ-ын их эмч Т.Оюунчимэг, Дашинчилэн сумын Санхүү
бүртгэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг- Санхүү тасгийн дарга
Д.Цээсүрэн, Сумын цагдаагийн албаны ажлын тайланг- цагдаа Ганхуяг нар асуудал
оруулж тэргүүлэгчид тайлан,төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай хэрэгжиж байна
гэж үзлээ.