Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

Хяналт шалгалт

2015-05-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 157-р тогтоолын хэрэгжилт,  сумын ИТХ-ын 2015 оны жилийн ажлын төлөвлөгөө, хяналт шалгалт хийх графикийн  дагуу     хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,таатай орчныг бий болгох  зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Цахим тоглоомын газруудын   үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийн, зөвлөн туслаад байна. Уг хяналт шалгалтанд  ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Чимгээ, ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Болорцэцэг, ЗДТГ-ын МЭҮТ-ийн Мэргэжилтэн Г.Хонгорзул, Татвар хураагч Л.Отгонсүрэн, ИТХ-ын Ажлын албаны Р.Билгүүнмаа  нар оролцсон болно. Хяналт шалгалтанд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн А.Дорждэрэмийн “ОД ИНТЕРНЭТ КАФЕ”,  МОБИНЕТ-н салбар “ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТ ТӨВ”   зэрэг 2 цэгийн үйл ажиллагаатай танилцаж,Цахим тоглоомын газрын үйлчилгээний байранд тавих шаардлага MNS 6430:2014 стандарт, Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын  хэрэгжилтэй тус тус танилцав.

Хяналт шалгалт хийсэн байдалд дүгнэлт хийж үзэхэд: Эдгээр үйлчилгээний газрууд нь сумын Засаг даргаар зуны цагийн хуваарийг албан ёсоор батлуулан мөрдөж ажиллах, үйлчилгээний ариун цэврийг сайжруулан, эрүүл ,таатай орчин нөхцөл бүрдүүлэх, холбогдох стандарт, журмын   заалтыг орон нутгийн нөхцөлд тохируулан мөрдөж ажиллах нь чухал байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%