2015-2016 оны хичээлийн шинэ
жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэлж байна.
Энэхүү хамгийн сэтгэл
догдлуулсан, гэгээлэг сайхан баярын өдрийг тохиолдуулан оюутан, сурагч, эцэг
эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууд
та бүхэндээ Дашинчилэн сумын ИТХ-ын хамт олны зүгээс чин
сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье