Дашинчилэн ИТХ-ын Тэргүүлэгчид
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дусргалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн
өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө батлан,дараах
ажлуудыг зохион байгууллаа.
ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ажлын албанаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр
хүүхдүүд болох орон нутагтаа амьд сэрүүн байгаа 9 хүнд урилга хүргүүлж,
9 дүгээр сарын 10 -ны өдөр хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Уг арга хэмжээг
нээж Ганданчойлон хийдийн хамба лам
Д.Отгонжаргал сан тавьж, ном уншсан.
Эрүүл
мэндийн үзлэгт хамруулан, Ганданчойлон хийдэд буяны ном хуруулж, хэлмэгдэгсдийн
дурсгалын самбарт зул өргөн, дурсгалын зураг татуулав.
Хэлмэгдэгсдийн
гэр бүл, үр
хүүхдүүдээс Гомбосүрэн овогтой Давгажанцангийн охин Дулам аавдаа зориулж өөрөө бичсэн шүлгээ уншиж сонирхуулав. Сандуй
овогтой Ядамсүрэнгийн төрсөн дүүгийн хүү
өндөр настан Зэвжид талархаж байгаагаа илэрхийлэн бусдыгаа төлөөлөн үг
хэлж, өвөг дээдсээ дурсан халуун дулаан
яриа өрнүүллээ.
Уг арга хэмжээнд хэлмэгдэгсдийн гэр
бүл, үр хүүхдүүд
болон сумын ИТХ-ын дарга З.Ариунбуян, Засаг даргын орлогч П.Батсайхан, ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Чимгээ, ИТХ-ын Ажлын албаны ажилтан
Р.Билгүүнмаа, Төвийн багийн Засаг дарга Д.Дэлгэрцэцэг, Соёлын төвийн Дуу
хөгжмийн багш Д.Ганчулуун, Ганданчойлон хийдийн хамба лам Д.Отгонжаргал, нар
тус тус оролцсон сайхан арга хэмжээ
боллоо.