Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ДАШИНЧИЛЭН СУМЫН АХМАД ДАСГАЛЖУУЛАГЧ Л.ДОРЖ АГСНЫ НЭРЭМЖИТ ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2015-06-10

БТС-ын тэргүүний ажилтан дасгалжуулагч багш Лувсанцэрэнгийн Дорж агсаны нэрэмжит 100 буудалт даамны нээлттэй тэмцээнийг түүний үр хүүхдүүд, шавь нарын санаачлагаар 2015 оны 06 сарын 06-07 нд тус суманд зохион байгууллаа.

Тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн баг тамирчид ирж оролцон Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын шүүгч спортын мастер Д.Чойжилсүрэн ерөнхий шүүгчээр ажиллаа. Тэмцээнд нийт 87 өсвөрийн даамчид 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангилалд эрэгтэй эмэгтэй төрлөөр өрсөлдөж бага насны хүүхдүүд тойргоор 6 өрөг, дунд ахлах насны хүүхдүүд швейцари системээр 7 өрөг тоглож эхний 3 байранд медаль өргөмжлөл мөнгөн шагнал, 4,5-р байранд талархал мөнгөн шагнал олголоо.

           ЗДТГ-ын зүгээс тэмцээнийг санаачлан ивээн тэтгэсэн Л.Дорж агсаны гэр бүл үр хүүхдүүдэд дурсгалын зураг, талархал, шавь Б.Аззаяад мөн талархал дурсгалын зураг, багийн ахлагч дасгалжуулагч болон ерөнхий шүүгчид 90 жилийн ойн дурсгалын тэмдэг, календар гардуулж өсөх ирээдүйтэй даамчнаар Ц.Лүндээжанцан шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал олголоо. Тэмцээнд стортын мастер 1, дэд мастер 8, 1-р зэрэгтэй тамирчин 10 оролцсон нь тэмцээний чанарыг өндөрсгөж Монголын даамын холбооноос 50- аас дээш хувийн хожил авсан даамчдад улсын зэрэг олгож манай тамирчдаас Ц.Лүндээжанцан, Б.Дэлгэржаргал, Батцэцэг, С.Мөнхбаяр, Ж.Тогтохжаргал, Ц.Цэгмид, Рагчаа нар 3-р зэргийн норм биелүүлж үнэмлэх гардууллаа.

            Нэрэмжит тэмцээнийг 2 жил тутам уламжлал болгон зоион байгуулахаар зохион байгуулагчид шийдвэрлэж даамын холбооноос манай суманд 10ш даам гардуулан өглөө.

            Сумын засаг дарга Д.Луттөмөр тэмцээний нээлт хаалтын үйл ажиллагаанд оролцож тэмцээнийг зохион байгуулагчдад ЗДТГ-аас шагнал, урамшууллыг гардуулж Монголын даамын холбоонд халзан цагаан хонь бэлгэлсэн.

Тэмцээний дүн 5-7 насны охид Б.Есүй, Намуун, Отгонцэцэг                                 

                                                Хөвгүүд Даваажаргал ДГА, Амаржаргал ДГА, Чингүүн БЗД

                           8-10 насны охид Буяндэлгэр СХД, Надмид ДГА, Нолжармаа ДГА

                                                Хөвгүүд                                                  Хаш-эрдэнэ ДГА

                           11-13 насны охид Анужин БЗД, Мөнхжин БЗД, Мишээл ДГА

                                                Хөвгүүд Онон ДГА, Жавхлантөгөлдөр СХД, Батзориг ГСА

                        14-16 насны охид   Хэрлэнмөрөн БЗД, Цэгмид СХД, Энхтүвшин ДГА

                                                Хөвгүүд Билгүүн СХД, Пүрэвжаргал ДГА, Гантогтох БЗД нар шалгарч манай даамчдаас Ц.Лүндээжанцан, Б.Уранжаргал, С.Тогтохжаргал, Пүрэвжаргал нар шагналт 4, 5-р байранд шалгарсан амжилт үзүүллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%