100% хуралдаа ирж оролцсон нь, ойрын үед болоогүй хамгийн өндөр ирцтэй БИНХ байлаа.Хурлаар багийн ЗД-ын ажлын тайлан, 2017 онд ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл,арга хэмжээний жагсаалтыг тус тус хэлэлцүүлэв. Сумын ИТХ-ын ажлын тайлан, ЗД-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хүргэн, явуулын ЗДТГ ажиллуулан цаг үеийн мэдээлэл хийж, хууль,эрх зүйн гарын авлага тараалаа. СТ-ийн ажилтанууд болон багийн зарим авъяаслаг иргэд ая дууны мэндчилгээ өргөсөн халуун дулаан уур амьсгал бүхий хурал болж өндөрлөлөө.