
Сумын ИТХ-ын даргын тусгай удирдамжийн дагуу 4-р сарын 6-7-ны өдрүүдэд МУ-ын Хүнсний аюулгүй байдлын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийв. Уг ажлын хэсэгт сумын ЗД-ын орлогч, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын Хууль ёс, нийгмийн дэг журам, Соёл боловсрол,эрүүл мэндийн асуудал хариуцсан хороодын гишүүд, төвийн багийн Засаг дарга, БИНХ-ын дарга,ЗДТГ-ын МЭҮТ-ийн Улсын байцаагч нар тус тус оролцлоо. Шалгалтаар хүнсний дэлгүүрүүдийн стандартын хэрэгжилт, бараа бүтээгдэхүүний чанар, хугацаа, хадгалалтай тус тус танилцав.Супермаркет, Яргайтын Өндөр уул дэлгүүрүүд стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, ажилчдын амрах байртай, бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн эмх цэгцтэй байршуулсан байлаа. Шалгалтаар ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй болно.