Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ДАШИНЧИЛЭН СУМАНД “МИНИ ПАРЛАМЕНТ”

2015-12-01

Сумын ИТХ-ын 2015 оны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  “АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦЪЯ” аяны  хүрээнд БДС-ийн 7-10 дугаар ангийн сурагчдын дунд  “МИНИ ПАРЛАМЕНТ”  зохион байгуулсанаар ахмад үе, залуу үе, хүүхэд багачуудын залгамж халааг ойртуулах, хүүхдүүдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдүүлэн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал, хүсэлтийг хүлээн аваад  байна

            Уг арга хэмжээн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагт,  Соёлын төвд болж, нийт 76 сурагчид хамрагдав.

         Сумын ИТХ, ГХУСАЗЗ, БДС-ийн Нийгмийн ажилтан, Насан туршийн боловсролын багш, Хүүхдийн оролцооны удирдах зөвлөлөөс хамтран зохион байгууллаа.

“АЛДАРТНАА СОНСОЖ-АМЖИЛТААС НЬ СУРАЛЦЪЯ” аяны  хүрээнд жил бүр орон нутагтаа амьдарч байгаа алдар гавъяатай Ахмадуудаас урин оролцуулдаг уламжлалтай. 

            Энэ удаагийн зочиноор  МУ-ын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонт  Ахмад  настан Гомбосүрэнгийн Зэвжидийг урилгаар оролцуулан, түүний хувийн цуглуулагаас сонирхуулж , ажил, амьдралын арвин туршлагаас нь танилцуулан, халуун дотно яриа өрнүүллээ.

Тэрээр орон нутагтаа Газар тариалан хөгжүүлэх үйлсэд олон жил шаргуу хөдөлмөрлөсөний зэрэгцээ олон улсын мөнгөн тэмдэгт, зоос, тэмдэгийн төрөл бүрийн өвөрмөц цугуулагатай хүн юм. Тэдгээрийн дээжээс хүүхдүүдэд танилцуулсан нь тэдний сонирхолыг ихэд татсаны зэрэгцээ,хүүхдүүдийг аливаа ажилд сэтгэлээсээ хандах, туйлбартай байх, танин мэдэхүйн мэдлэг олж авахад чөлөөт цагаа  үр бүтээлтэй  зарцуулж сурахад нь чухал сургамж болсон арга хэмжээ болов.

МөнХүүхэд хамгаалал-хүүхдийн хөгжил” : сэдэвээр чөлөөт ярилцлага хийж   тэдэнд тулгамдаж байгаа  асуудлыг  сонсоод байна. Уг ярилцлагыг ХОУЗ-ийн дарга 11а ангийн сурагч Л.Мажиггарав удирдав.

Ø  Үүнд: Гэрэлтүүлэг хангалтгүй байна. Жнь: Сант хорооны урд хэсэг, Наран,Гандан хороололд гудамжны гэрэлтүүлэг нэмж тавих.

Ø  Гудамжны гэрэлтүүлэгийг орой 18 цагаас асааж байх, өглөө эрт харанхуй байдаг,сонгон,дугуйланд явахад гэрэлгүй байдаг.

Ø  Мөн гудамжны гэрэлтүүлгийг зуны цагт хий дэмий эрт асаау үргүй зардал их гаргаж байна,үүнийг анхаарах /шаардлагатай үед нь өвөл эрт асааж байх/

Ø  Золбин нохой их байна.

Ø  Дотуур байрны барилга хуучирсан, хүйтэн байна.

Ø  БДС-ийн Пүрэвжав багштай 8б анги маш хүйтэн байдаг,хүүхдүүд гадуур хувцастайгаа даарч,хичээл хийхэд хүнд байдаг.

Ø  Химийн хичээлийн сонгонд 8-р ангиас эхлэн хамруулж баймаар байна.

Ø  Сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “Цасан дагина” бүжгийн тэмцээнийг засаг,захиргаанаас ивээн тэтгэж явуулж өгөөч /энэ жил төсөв байхгүй гээд зохион байгуулахгүй гэсэн/ саналууд тус тус гарсан байна.

Энэ удаагийн  “МИНИ ПАРЛАМЕНТ”  -аас “Аюулгүй орчины төлөө хамтдаа” гэсэн уриалга гарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%