Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2015 ОНЫ ТЭМЦЭЭН

2015-12-01

     МУ-ын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулах, МУ-ын шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын сумын Аварга шалгаруулах 2015 оны тэмцээний удирдамжийн дагуу Шатар хөтөлбөрийн хэрэгжүүлэх, НӨУБ болон НЗБ-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, Нийгмийн эрүүл мэнд-нийтийн биеийн тамирыг дэмжих ажлын хүрээнд Дашинчилэн сумын ИТХ, ЗДТГ-с хамтран гаргасан удирдамжийн дагуу 2014.11.20-ны өдөр сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

     Тэмцээнийг тойргийн системээр явуулж, нийт 15 хүн оролцов. /Эрэгтэй 8, эмэгтэй 7 хүн/. Уг тэмцээнд эрэгтэй 1-р байранд төвийн багийн иргэн С.Энхтайван, 2-р байранд төвийн багийн иргэн Ц.Ганхуяг, 3-р байранд төвийн багийн иргэн П.Чинтогтох, Эмэгтэй 1-р байранд ИТХ-ын дарга З.Ариунбуян, 2-р байранд Хараат багийн иргэн Б.Уранжаргал, 3-р байранд БДСургуулийн бичиг хэргийн ажилтан Б.Юмжирдулам нар тус тус байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Уг зардлыг ОНХСангийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зардлаас гаргасан болно.

     Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй-3, Эмэгтэй-1 шатарчинг шалгаруулан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох бөгөөд эхний эрэгтэй 3 байр эзэлсэн, эмэгтэй 1 тамирчдад УИХ-ын даргын гарын үсэгтэй “ТАЛАРХАЛ” гардуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%