Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

БУЛГАН АЙМАГ ДАШИНЧИЛЭН СУМЫН 2015 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ХҮҮХДИЙН АСУУДАЛ СОНСОХ ӨДРИЙГ “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДВЭЭР ИРГЭНИЙ ТАНХИМД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-03-25

 

Тус суманд 1-р улиралын хүүхдийн асуудлыг сонсох өдрийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулж хөтөлбөр төлөвлөгөө гарган ИТХ-ын даргаар батлуулан сургалт хэлэлцүүлгийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Иргэд болон төрийн албан хаагчдын дунд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ИТХ-ын ажлын албаны ажилтан Р.Билгүүнмаа, Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж юу вэ? Сэдвээр НХҮМ Д.Зулсайхан нар сургалт хийж иргэдэд мэдээлэл хүргэж ажилсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг баримтат кино гаргаж иргэдэд хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мөн хүчирхийлэлд өртөж буй мэдээллийг цаг алдалгүй хүргэх тухай мэдээллийг хүргэсэн. Иргэний танхимд болсон сургалтанд 28 хүн хамрагдаж иргэний танхимаар 19 иргэн үйлчлүүлж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын талаар мэдээлэл авч тараах материалыг хүлээн авсан. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон бусад баримтуудаар орон нутгийн телевизэд 10 минутын мэдээлэл бэлтгэн сумынхаан нийт иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэж цаг алдалгүй мэдээлж ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%