Үндэсний
Уламжлалт их баяр Цагаан сар хаяанд ирлээ. Монгол түмэн ирэх жилдээ өнгөтэй
өөдтэй, элбэг дэлбэг байхын билэгдэл болгож Цагаан сараа өргөн дэлгэр
тэмдэглэдэг билээ .Баяр дээр баяр нэмж улс, аймгийн малчид, тариаланчдаа урамшуулан
тэдний хийсэн бүтээсэн амжилтыг үнэлэн алдаршуулдаг уламжлалтай.
Дашинчилэн суманд энэ жил “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” хамт олноор
Б.Эрдэнэсайхан захиралтай “ӨРХТИЙ ТРЕЙД” ХХК-ний хамт олон, “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ
ТАРИАЛАНЧ” хамт олноор Эрдэнэ-Очир захиралтай “МУКҮ” ХХК-ний хамт олон шагналаа гардан
авлаа.
Мөн “АЙМГИЙН САЙН МАЛЧИН”-аар Лах багийн
мянгат малчин С.Бүрэн, “Гар худаг болзлын эзэн”-р лах багийн малчин Д.Болд нар шалгарч мөн 2014 онд мал сүргээ төрлөөр нь өсгөж 1000-т малчны
болзол хангасан 17 малчин өрхд “МЯНГАТ МАЛЧИН”-ны батламжаа гардан авч шагналын хуртай сайхан жил боллоо.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Аймгийн ИТХ-ын
дарга Д.Батсайхан, аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ, аймгийн ҮХААГ-ын дарга
Ч.Амгалан болон сумын удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Шагнуулсан нийт тариаланч малчиддаа баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсье.
ДАШИНЁИЛЭН СУМЫН ИТХ.