Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг угтаж тусгай хөтөлбөрийг батлан дараах ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.
МУ-ын Ардчилсан шинэ Үндсэн хуулиар сургалт хийж, ИТХ-ын нэрэмжит “Тойрог сурталчилах –КАРАОКЕ” тэмцээн, үдэшлэг, Үндсэн хуулийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнийг тус тус хийгээд байна.
Сумын ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ажлын албанаас ИТХ-ын төлөөлөгчид, Төрийн албан хаагчдын
дунд 01-р сарын 12-ны өдөр МУ-ын Ардчилсан шинэ Үндсэн
хуулиар сургалт явуулж, нийт 25 хүн
хамрагдсан.
ИТХ-ын нэрэмжит
“Тойрог сурталчилах –КАРАОКЕ” тэмцээнийг 01-р сарын 12-нд зохион байгуулсан. Тэмцээнд сумын төв болон хөдөөгийн багуудын иргэдээс
бүрдсэн 6 багийн 30 хүн оролцож, 1-р
байранд Ү.Отгондаваа ахлагчтай “Залуус” баг, Шилдэг Гоцлол дуугаар
Ү.Отгондаваа, Шилдэг Хослол дуугаар “Нарлаг” багийн Г.Хонгорзул, Д.Зулсайхан
нар тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Жил бүр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс уламжлал болгон явуулдаг Үндсэн хуулийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнийг 01-р сарын 13-ны өдрийн 10 цагт Бүрэн дунд сургуулийн спорт зааланд зохион байгуулав. Уг тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 7, нийт 16 багийн 96 хүн оролцон,тэмцээн өрсөлдөөнтэй болж өндөрлөв.
Тэмцээний 1-р
байранд Т.Даваадорж ахлагчтай Төвийн баг, С.Батдэлгэр ахлагчтай Залуучуудын
холбооний баг, 2-р байранд Урантогос ахлагчтай БДС-ийн охидын баг, Б.Дорждамба
ахлагчтай Оуютаны баг, 3-р байранд Д.Буянжаргал ахлагчтай БДС-ийн баг,
Д.Энхбаатар ахлагчтай Залуучуудын холбооны баг тус тус орж,алт,мөнгөн медаль,
мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн Шилдэг
тоглогчоор С.Батдэлгэр, Т.Даваадорж нар
шалгарсан байна. Тэмцээнийг зохион байгуулсан төлөөлөгч нартаа баярлалаа.