2019 оны 04-р сарын 09-ны өдөр ИТХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хяналтын асуудал хариуцсан хороо, ИТХ-ын ажлын албанаас тус тус хамтран сумын Гамшгаас хамгаалах сангийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалтанд тусгай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, зөвлөн туслаад байна.
Хяналт шалгалтанд ИТХ-ын дарга А.Батжаргал, ИТХТ-ын нарийн бичгийн дарга А.Чимгээ, ИТХ-ын ХХАА,БОХАХХ-ны дарга Л.Ганбаатар, тус хорооны гишүүн 3-р багийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дашпүрэв, ИТХ-ын Тэргүүлэгч, 2-р багий ИНХ-ын Тэргүүлэгч Д.Отгонжаргал, 2-р БИНХ-ын дарга С.Эрдэнэ-Очир, Төвийн багийн Засаг дарга Д.Дэлгэрцэцэг, ИТХ-ын Иргэний танхимын үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүйн сургалт явуулах Мэргэжилтэн Д.Чулуун-Эрдэнэ нар тус тус оролцлоо.