Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2019-03-29

Дашинчилэн сумын ИТХ-ын Соёл боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо, ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын алба, ЗДТГ-аас хамтран тусгай удирдамжийн дагуу 3-р сарын -29-ны өдөр Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр, Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтэнд тус тус хяналт шалгалт хийгээд байна. Шалгалтаар Нарлаг Цэцэрлэгийн ангиудын тохижилт, ариун цэвэр, үдийн хоолны чанар, хүртээмж, орц, стандартыг шалгав. Мөн Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудасын дагуу хүүхдүүдийн мэдлэгийг шалгаж, хичээлийн хөтөлбөр, явцтай танилцлаа. Шалгалтанд ИТХ-ын дарга А.Батжаргал, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Чимгээ, ИТХ-ын Соёл боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан хороон дарга, ИТХ-ын Тэргүүлэгч П.Чинтогтох, тус хорооны гишүүн, ИТХ-ын Тэргүүлэгч О.Мөнгөнжин, Төвийн багийн Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг, ЗДТГ-ын Насан туршийн боловсролын багш Б.Ууганбаяр нар оролцов.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%