Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Y-р хурал 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт, 86.0%-ийн ирцтэйгээр хуралдав. Хурлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлын талаар сумын Цагдаагийн хэсгийн Төлөөлөгчийн мэдээлэл, Алдарт эхийн одонд тодорхойлох тухай, МУ-ын Шилэн дансны тухай хууль, “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөн батлах тухай тус тус хэлэлцэж, үүрэг, чиглэл өгөөд байна.