Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 03-р хурал 2018 оны 02-р сарын 21-ны өдрийн 15 цагт хуралдав. Ирц 100% байлаа. Шинээр сонгогдсон Тэргүүлэгчид хуралдаандаа тогтмол хүрэлцэн ирж, 100%-ийн ирцтэйгээр оролцож байна.
Хуралдаанаар Монгол Улсад Газар тариалангийн үйлдвэрлэл бие даасан салбар болж хөгжсөний 60 жилийн ойг угтаж, тус салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан шилдэг тэргүүний хүмүүсийн төлөөллийг шагналд тодорхойлов.
Мөн сумын ИТХ-ын Хороодын 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлаад байна.