Сумын ИТХТ-ийн 21-р хурал 2018 оны 11-р сарын 07-ны өдөр хуралдаж, хурлаар Бүрэн дунд сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан, “Монгол нум сум” хөтөлбөрийн хэрэгжилт, Төсвийн орлогын 3-р улирлын төлөвлөгөөний гүйцэтгэл, Төсөвт байгууллагуудын 2018 оны 3-р улирлын төсвийн зарцуулалтын гүйцэтгэл, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын талаар тус тус хэлэлцлээ. Энэ удаагийн ИТХТ-ийн хуралдаанаар орох бүх асуудлыг ЗД-ын Зөвлөлөийн хурлаар урьдчилан хэлэлцүүлэн, хуралдааны бэлтгэлийг маш сайн хангаж ажилласан сумын Засаг дарга, түүний ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.