2018 оны 09-р сарын 04-05-ны өдрүүдэд Дашинчилэн сумын ИТХ-ЗДТГ- аас хамтран тусгай удирдамжийн дагуу БДС-ийн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулан зөвлөн тусалж ажиллалаа. Мөн Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав. Сургуулийн орчимд худалдахыг хоргилсон хүнсний бүтээгдэхүүний талаар танилцуулж, зөрчил гаргахгүй байх чиглэлээр анхааруулаад байна. Уг ажлын хэсгийг ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Чимгээ ахлан, ИТХ -ын СБ,ЭМАХХ-ны гишүүн,ИТХ-ын Тэргүүлэгч М.Өсөхжаргал, ХАА,БОХАХХ-ны дарга, Тэргүүлэгч Л.Ганбаатар, ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга УБайцаагч Г.Хонгорзул, Төвийн БИНХ-ын дарга Т.Цэцэгмаа, БДС-ийн Нийгмийн ажтлтан Б.Ариунтунгалаг,Дотуур байрны багш Д.Буянжаргал нар тус тус оролцов.