Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн XV хуралдаан 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, ТАХ-дын ур чадварыг дээшлүүлэх, ажлын байранд суралцах, тэдний ёс зүй, харилцаа, хандлага, хариуцлагыг дээшлүүлэх, халамжлан хүмүүжүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын тайлан, “Сайн хөрш” хөтөлбөрийн хэрэгжилт, Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс байгуулах тухай, Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг өөрчлөн батлах тухай зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэв.