Доргонт БИНХ хурал 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр багийн төвд болов. БИНХ-аар багийн Засаг даргын ажлын тайлан, 2019 онд ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, арга хэмжээний жагсаалт, Өвөлжөө, хаваржаа олгох тухай тус тус хэлэлцээд байна. Хуралдаанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож, цаг үеийн ажлын талаар товч мэдээлэл хүргэн,. ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнгүүд шинээр батлагдан хэрэгжиж байгаа хууль, журмын талаар танилцууллаа. Хурлаар ОНХС-ийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, оготно устгах талаар малчдад тодорхой ойлголт, чиглэл өгч, уг ажлыг бэлчээрийн хортон мэрэгч их байгаа газрын ойр орчмын малчдаар гүйцэтгүүлэх нь хамгийн үр дүнтэй болно гэж малчид ярьлаа. Мөн тус багийн нутагт байгаа Хужрыг хамгаалах, ашиглалтанд нь хяналт тавих, малын сэг зэм, орчны хог хаягдлыг цэгцлэх талаар анхаарч, ойрын хугацаанд тодорхой ажил зохион байгуулж ажиллах талаар тус тус санал, шүүмжлэл гарсан байна.