Дашинчилэн сумын ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн дунд хууль эрх зүйн сургалт яг одоо явагдаж байна. МУ-ын Зөрчлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар тус тус сургалт явуулж ,гарын авлага тарлаа. Мөн Татварын тухай хуулийн хэлэлцүүлэг үргэлжлэн явагдаж байна. Сургалтыг ЗДТГ-ын БОХ-ын Улсын байцаагч Б.Давааням, НД-ын байцаагч З.Ариунбуян, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга А.Чимгээ, ТУБайцаагч Л.Отгонсүрэн нар хамтран зохион байгуулж байна. Сургалтанд нийт 37 хүн хамрагдаахаас цаг үеийн ажлаас шалтгаалан 7 Малчин оролцох боломжгүй, 4 хүн ажилтай, 1 хүн өвчтэй, 2 хүнтэй холбогдох боломжгүй, 2 хүн Улаанбаатарт байгаа, 1 төлөөлөгч тасалсан, ирц 51.4%тай байна.