Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор Булган аймгийн 80 жилийн ойн баярыг угтан Дашинчилэн сумын уугуул, суугуул иргэд болон салбар бүрт ажиллаж байгаа шилдэг тэргүүний хүмүүсээ Монгол Улсын Төрийн дээд шагналд тодорхойлох ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн хурал өчигдөр болж цаашид зохион байгуулах ажлын талаар санал бодлоо солилцлоо. Ажлын хэсгийн хурлын ирц 77.0%тай байв.