Өнөөдөр Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5 дахь Хуралдаан болж дараах
асуудлуудыг хэлэлцэн батлав. Үүнд: 1. сумын Цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар
хөдөлмөрийн мангаатай асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэсэн байдал
2. Орон нутгийн иргэдэд Нийгмийн даатгалын холбогдох хууль, журмыг сурталчлах
талаар зохион байгуулсан ажил
3. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээ, төсөл сонгон шалгаруулах
тов тогтоох тухай
4. Сум хөгжүүлэх сангаас олгох төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг, сангийн
хөрөнгөнд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай
5.Дашинчилэн сумын хог хаягдалын үйлчилгээний сан бүрдүүлэх захиран зарцуулах
журам"-ыг шинэчлэн батлах тухай
6. Монгол Улсын Төрийн дээд шагналд уламжлах тухай
7. Малын гоц халдварт "Шүлхий" өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
хэмжээний талаарх мэдээлэл зэрэг олон чухал асуудлуудыг тус тус хэлэлцээд байна