Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

Дашинчилэн суманд Хэлэлцүүлэг хийлээ.

2017-11-13

Булган аймгийн Дашинчилэн суманд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 01/1350 тоот албан бичгийн дагуу "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл"-тэй үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг иргэд, үйлчлүүлэгчдийн санал, эрэлт хэрэгцээнд түшиглэн шинэчлэн батлахаар сонсох ажиллагааг явуулж байгаатай уялдуулан зохион байгуулсан Хэлэлцүүлэг 2017 оны 11-р сарын 13-ны өдрийн 15 цагт Иргэний танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт орон нутагт бүртгэлтэй байгаа тусгай зөвшөөрөл бүхий 13 аж ахуйн нэгжээс  үйл ажиллагаа явуулж байгаа нийт    8 аж ахуйн нэгжийн              төлөөллийг 100%  оролцуулж,  нийт 20 хүн  хамрагдлаа.


Хэлэлцүүлгийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Чимгээ удирдан, төслийг уншиж танилцуулж, ИТХ-ын дарга А.Батжаргал, ИТХ-ын СБ,ЭМАХХорооны гишүүн, Тэргүүлэгч Т.Оюунчимэг,  төвийн багийн Засаг дарга Д.Дэлгэрцэцэг, ЗДТГ-ын ТЗАХМэргэжилтэн Б.Батцэцэг, БИНХ-ын дарга Т.Цэцэгмаа, МЭҮТ-ийн Мэргэжилтэн Ш.Гэрэлт-Од, Татварын Улсын байцаагч Л.Отгонсүрэн, ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Энхболд нар тус тус  хамтран зохион байгуулан, тэдэнд хууль эрх зүйн зөвлөмж өгч, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хүргэн, харилцан санал бодлоо солилцоод байна.

 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%