Монгол Улсын Засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн
29.1.6.ж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь
заалтуудын дагуу аймгийн Засаг дарга аймгийн 16 сум, 1 тосгоны хэмжээнд
"Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл"-тэй
үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн
хуваарийг иргэд, үйлчлүүлэгчдийн санал, эрэлт хэрэгцээнд түшиглэн шинэчлэн
батлахаар сонсох ажиллагааг зохион байгуулагдаж
байгаа болно. Үүний дагуу орон нутагт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхний дунд өнөөдөр 15 цагаас
Хэлэлцүүлэг зохион байгуулах тул хүрэлцэн ирж санал бодлоо солилцоно уу. /зар
мэдээг 11-р сарын 10-нд гадуур тавьсан болно./
Иргэд та бүхнийг тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж
байна. Хэлэлцүүлэг ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд болно.
СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.