Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаа Дашинчилэн суманд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэсийн дарга П.Хишигдаваа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Энхбат, Орон нутгийн ИТХ, Захиргааны байгууллагын Ахмад ажилтан Ц.Давгадаш нар хүрэлцэн ирж ажлын бэлтгэлийг шалган, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын Ахлах зөвлөх Ч.Ариунхур нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг тайлбарлан, хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн сургалтанд Булган аймгийн Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Баяннуур, Могод, Хишиг-Өндөр зэрэг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн, багийн Засаг дарга нар тус тус хамрагдан, санал бодлоо солилцоод байна.
Тус хэлэлцүүлэгт нийт 177 хүн хамрагдаж, санал бодлоо солилцон, гаргасан саналаа албан ёсны саналын хуудсаар баталгаажууллаа.
ИТХ нь Үндсэн хуулийн байгууллага учраас орон нутагт зохион байгуулагдаж байгаа иргэд, олон нийтийг хамарсан аливаа Хуралдаан, Иргэний хэлэлцүүлгийн ирц, оролцоог хангаж ажиллах нь сумын ИТХ, түүний Ажлын алба, Иргэдээ төлөөлөн, итгэл хүлээж сонгогдсон Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, БИНХ-ын дарга, түүний Тэргүүлэгчид, бүх шатны Засаг дарга нарын үүрэг учраас цаашид аливаа ажилд идэвхи санаачлагатай оролцож баймаар байна.
Хэлэлцүүлэг зохион байгуулах ажилд 4 багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга нар бүрэн хамрагдаж, багийн иргэдийн оролцоог хангаж ажиллалаа.
Сумын ИТХ-ын 21 Төлөөлөгчдийн 47.6% нь буюу нийт 10 Төлөөлөгч уг хэлэлцүүлэгт хамрагдсан байна. НӨУБ-ын үйл ажиллагааг дэмжин, бусдыгаа манлайлан оролцсон БИНХ-ын дарга нар болон ИТХ-ын Төлөөлөгч А.Батжаргал, Ш.Наранцэцэг, Д.Дашпүрэв, Л.Ганбаатар, Т.Оюунчимэг, Б.Ариунтунгалаг, С.Эрдэнэ-Очир, Б.Энхболд, П.Чинтогтох, Д.Батдорж нартаа баярлалаа.
Хэлэлцүүлэгт албан байгууллага, хамт олноо өргөнөөр хамруулан, ТАХ-ын үүргээ хариуцлагатайгаар ухамсарлаж ажилласан сумын БДС-ийн Захирал Ю.Цогмандах, ЭМТ-ийн дарга М.Соёлмаа, Цэцэрлэгийн эрхлэгч Н.Алимаа, СТ-ийн эрхлэгч Н.Мөнхдулам нар болон оролцсон бүх ТАХ -даа ажлын амжилт хүсье.
Хүрэлцэн ирж, үнэтэй саналаа солилцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.
2017 оны 08 дугаар сарын 19 - 23-ны өдрийг хүртэл хөдөөгийн багуудаар тус хэлэлцүүлэг үргэлжлэн явагдах тул иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг УРИАЛЖ байна. Товолсон хугацааг тухай бүр нь мэдэгдэх болно. Иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл авах боломжтой.
Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд иргэдийн саналыг хүлээн авч байна.
Та бүхэн 70346613, 70346615, 70346608, 70346612, 88075069, 99021761, 89267296 утсаар тус тус холбогдоно уу.
ДАШИНЧИЛЭН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.