Булган аймгийн Дашинчилэн сумаас "Нэг баг-Нэг агт" аяны хүрээнд Булганы хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, Монгол Улсын Баатар Лхагвадоржийн нэрэмжит Хилийн 0286 дугаар ангид агт морь хандивлах ажлыг зохион байгуулав. Лах багийн мянгат малчин Д.Амарзаяа, Л.Батдорж, Доргонт багийн мянгат малчин Д.Долгорсүрэн нар тус тус нэг нэг морь хандивласан байна. Уг ажлыг сумын ИТХ-ын дарга А.Батжаргал удирдан, багийн Засаг дарга Б.Бүрэнбаатар, Д.Дашпүрэв, Б.Санжаа, БИНХ-ын дарга Д.Батдорж, Т.Цэцэгмаа нар тус тус идэвхи санаачлагатай оролцлоо. Мөн сумын ЗДТГ-ын ХХҮМэргэжилтэн Д.Зулсайхан, Газрын даамал А.Ренчин, 3-р багийн БИНХ-ын дарга Д.Батдорж, Соёлын төвийн Бүжгийн багш Ж.Мөнххуяг нар тус тус ая дууны мэндчилгээ өргөв. Агт морь хандивласан малчдад Хилийн Цэргийн ангийн хамт олон "Талархал" гардууллаа.