Булган аймгийн Дашинчилэн сумын баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.Наадмын нээлтийн жагсаал ёслол төгөлдөр боллоо.Булган аймгийн Дашинчилэн сумын баяр наадмаар Монгол Улсын төрийн дээд
шагнал "Алтан гадас" одонгоор Юндэнгийн Цогмандах, Шаалайн Алтанцэцэг,
Аргамжийн Ягаан, "Хөдөлмөрийн Хүндэт медаль"-иар Саяннямбуугийн
Эрдэнэ-Очир, Худалдаа үйлдвэрлэлийн "Тэргүүний ажилтан" тэмдэгээр
Цэрэнгомбын Чулуунсайхан, Барилга, хот байгуулалтын "Тэргүүний
барилгачин Хүндэт тэмдэг"-ээр Өндөр настан Найдангийн Чагнаа, Осорын
Ганхуяг, Хүнс Хөдөө аж ахуйн "Тэргүүний ажилтан Хүндэт тэмдэг"-ээр
Бат-Очирын Гантөмөр, Дагвадоржийн
Гомбосүрэн,Бадарчийн Бат-Эрдэнэ, Зам Тээвэр Хөгжлийн Яамны " Жуух
бичиг"-ээр Даваасүрэнгийн Цэндрагчаа, "Онц тээвэрчин" тэмдэгээр
Сэрээтэрийн Гантөмөр, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн
"Нигүүлсэнгүй үйлст манлай малчин" тэмдэгээр Сэрээтэрийн Ганзориг,
Аймгийн "Тэргүүний ажилтан" Хүндэт тэмдэгээр Пүрэвийн Өлзийдэлгэр нар
тус тус шагнагдлаа. Мөн 3-р багийн малчин Доржийн Лавмэдэх, Пүрэвийн
Төрмөнх, Жамъянгийн Хасбаатар нар сумын "Мянгат малчин" цол тэмдэг
авлаа.