Өнөөдөр 2017 оны 04-р сарын 26-нд болох сумын ИТХ-ын IY Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын бэлтгэл хангах ажлын хүрээнд Дашинчилэн сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд "Өвөлжөө,хаваржааны газрыг эзэмших, ашиглах журам"-ын төслийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Хөдөөгийн багуудаас 23 малчин ирж оролцон санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийг сумын Газрын даамал, багийн Засаг дарга, БИНХ-ын дарга нар тус тус зохион байгуулаад байна. Малчид журмын төсөлд тусгах олон чухал санал хэлсэн бөгөөд өвөлжөө, хаваржааны талаарх маргаантай байгаа асуудлуудаа чөлөөтэй ярилцлаа. Сумын ИТХ-ЗДТГ-аас гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгаж, тэдний нийгмийн идэвхи оролцоог сайжруулах талаар анхааран ажиллаж байна. Хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан багийн Засаг дарга, БИНХ-ын дарга нартаа талархаж, ажлын амжилт хүсье.