"Сайн туршлагаа хуваалцъя" аяны хүрээнд сумын ЭМТ-ийн Уурын зуухны галч нарын амрах өрөө, ажлын орчин нөхцөл, хөдөлмөр хамгаалал хангалттай сайн байсан тул өнөөдөр үзүүлэх сургалт хийлээ. Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга, Улсын байцаагч,4-р багийн Засаг дарга, БИНХ-ын дарга, БДС-ийн сургалтын менежер, Соёлын төвийн эрхлэгч, ЭМТ-ийн хамт олон, АБ-уудын уурын зуухны галч нар тус тус оролцов. ЭМТ-ийн Хүний их эмч, ИТХ-ын Боловсрол,соёл, эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооны гишүүн, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Оюунчимэг эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвөлгөө өгч, уурын зуухны галч нар санал бодлоо солилцлоо. Нийт 18 хүн хамрагдав.