Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ЗДТГ-аас хамтран 2017 оны 03 дугаар сарын 21-24-ны өдрүүдэд МУ-ын Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа Албан байгууллага, ААН-үүдэд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажил зохион байгууллаа. Үүнд: Гал тогоо бүхий албан байгууллага, хувиараа хоол хийдэг иргэдийн ажлын байрны ариун цэвэр,эрүүл ахуйн стандарт хангалт, Албан байгууллагуудын уурын зуухны галч нарын ажлын байрны орчин, нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, Төсвийн байгууллагуудын ажиллагсадын ажлын байрны тодорхойлолт, ажиллах орчин, нийгмийн хамагаалал, Худалдаа үйлчилгээний цэгүүдийн гадаад, дотоод орчны ариун цэвэр, бараа бүтээгдэхүүний борлуулалт, хадгалалт, чанартай тус тус танилцаж, гарсан зөрчил дутагдалыг арилгууулах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөвлөн туслаад байна.