Дашинчилэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид ТАХ-дын зөвөлгөөнөө угтан "САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЪЯ" сэдэвт 14 хоногийн аян өрнүүлэн ажиллаж байна. Уг аяны хүрээнд БДС-ийн Хоол зүйч Х.Ариунсанаа өөрийн байгууллагын сайн туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, хоол хүнс бэлдэх, дээж авч хадгалах, бүртгэл хөтлөх, тогоочийн ажлын байранд мөрдөх стандартын талаар танилцууллаа. Мөн МЭҮТ-ийн дарга, Улсын байцаагч Г.Хонгорзул "Хүнсний аюулгүй байдал- Эрүүл хүнс" сонгох талаар хууль эрх зүйн сургалт хийж, хүнсний бараа бүтээгдэхүүний хугацаа, шошиг, орц найрлагыг хэрхэн мэдэх талаар тайлбарлаж өглөө. Сургалтанд нийт 26 хүн хамрагдсанаас орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг 8 тогооч оролцож харилцан туршлагаа солилцлоо.