Булган аймгийн Дашинчилэн суманд “Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хамтдаа” сэдэвт сургалт боллоо...
2019.12.05
Булган аймгийн Дашинчилэн сумын Нарлаг Цэцэрлэг, Хүүхэд хамгаалалын хамтарсан баг, ГХУСАЗЗ-ийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс тус тус хамтран “Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хамтдаа” сэдэвт хууль, эрх зүйн сургалтыг 12 дугаар сарын 04-ны өдрийн 14 цагаас сумын Соёлын төвд зохион байгуулаад байна.
Уг сургалтанд Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид олноор хамрагдав.
Сумын Хүүхэд хамгаалалын хамтарсан багийн 2019 оны үйл ажиллагааны товч тайланг Төвийн багийн Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгч, Хамтарсан багийн гишүүн Д.Дэлгэрцэцэг танилцууллаа.
Сургалтыг сумын Нарлаг Цэцэрлэгийн эрхлэгч Н.Алимаа удирдан, багш нар хамрагдсан сургалтаараа олж авсан хууль эрх зүйн мэдээллээ эцэг, эхчүүдэд хүргэж, халуун кофетэй, дотно яриа өрнүүлсэн, ач холбогдол бүхий сайхан арга хэмжээ болж өндөрлөв.
Үйл ажиллагааг сайхан зохион байгуулсан сумын Хүүхэд хамгаалалын хамтарсан баг, Нарлаг Цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.
ДАШИНЧИЛЭН СУМЫН
ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ.