Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ХУУЛИЙН СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

2018-04-11


Дашинчилэн сумын ГХУСАЗЗ, Хүүхдийг ГХУССЗ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсэг, Хүүхэд хамгаалалын хамтарсан баг, БДС, ЭМТ-өөс тус тус хамтран Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд “Хүчирхийллийн эсрэг бид хамтдаа” сэдэвт  21 хоногийн аян зохион байгуулаад байна.

Уг аяны хүрээнд 2018 оны 04-р сарын 11-ны өдрийн 14 цагаас “Хүчирхийлэл бидний нүдээрсэдэвт сургалт-хэлэлцүүлэгийг Иргэний танхимд  зохион байгуулж, 6-10 дугаар ангийн хүүхдүүд болон нийт 35   хамрагдлаа.

Сургалт хэлэлцүүлэгт хамрагдсан баг  “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” гэсэн цагаан туузаар жигдэрч, Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хүүхдийн эрх,үүрэг, Хүчирхийлэлийн хэлбэрүүдийг харуулсан хөгжөөнт тоглоом тоглуулах, мультфильм үзүүлэх, үг бүтээх, зураг зурах, асуултанд хариулах, дасгал хийх, IQ тогтоох, санал бодлоо солилцох зэрэг өвөрмөц шинэлэг хэлбэрээр тус тус зохион байгуулсан нь  хүүхдүүдийн сонирхлыг ихэд татан, оролцох идэвхийг өрнүүлсэн байна. Мөн хүчирхийлэлийн талаар хүүхдүүдээс “Саналын хайрцаг”-аар санал авав. 

Тус хэлэлцүүлгээс “Хайрлая, Хүндэлье, Хамгаалъя, Оролцъё, Нүдээ нээцгээе”... гэсэн УРИАЛГА гарлаа.

Мөн тус аяны хүрээнд БДС-ийн сургчдын дунд “БИ ҮҮНИЙГ ТЭВЧИХГҮЙ” сэдэвт “ЭССЭ” бичлэгийн уралдаан, “ХҮЧИРХИЙЛЭЛ БИДНИЙ НҮДЭЭР” сэдэвт “гар зураг”-ийн уралдааныг  2018 оны 04 дүгээр сарын 09-16-ны өдөр тус тус зохион байгуулахаар зарлаад байна.

Арга хэмжээг ГХУСАЗЗ-ийн дарга А.Батжаргал, Хүүхдийг ГХУССЗ-ийн дарга А.Чимгээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсгийн дарга Д.Дэлгэрцэцэг, ИТХ-ын Соёл боловсрол, Эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооны гишүүн, ЭМТ-ийн их эмч Т.Оюунчимэг, 4-р БИНХ-ын дарга Т.Цэцэгмаа, ЗДТГ-ын Мэдээлэл,сургалт, Хүүхэд, Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо, Насан туршийн боловсролын багш Б.Ууганбаяр,ИТХ-ын Ажлын албаны ажилтан Н.Урандэлгэр, БДС-ийн Ниймгийн ажилтан Б.Ариунтунгалаг, БДС-ийн эмч Ц.Оюунхишигт, ЭМТ-ийн Сургалтын арга зүйч Д.Ариунтунгалаг, БДС-ийн Дотуур байрны багш Д.Буянжаргал нар тус тус хамтран зохион байгууллаа.

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%