Дашинчилэн сумын ГХУСАЗЗ-өөс сумын хэмжээнд Монгол Улсын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн хурал, чөлөөт ярилцлагыг өнөөдөр 15 цагаас Иргэний танхимд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд ГХУСАЗЗ-ийн дарга А.Батжаргал, нарийн бичгийн дарга А.Чимгээ, ИТХ-ын Тэргүүлэгч, Соёл боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооны гишүүн, ЭМТ-ийн хүний их эмч Т.Оюунчимэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар зөвлөлийн дарга Д.Дэлгэрцэцэг, Төвийн БИНХ-ын дарга Т.Цэцэгмаа,
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Ниймгийн ажилтан Б.Ичинхорлоо, Насан туршийн боловсролын багш Б.Ууганбаяр, БДС-ийн Нийгмийн ажилтан Б.Ариунтунгалаг, БДС-ийн эмч Ц.Отгонхишигт, ЭМТ-ийн сургалтын арга зүйч Д.Ариунтунгалаг нар тус тус оролцож харилцан санал бодлоо солилцон, хууль хэрэгжүүлэх чиглэлээр хамтран зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлаад байна. Цаашид сумын хэмжээнд зохион байгуулж байгаа ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн сургалтыг иргэдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар аргаар явуулах талаар олон оновчтой, шинэлэг санал гарлаа.