Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ

90 жилийн түүхт Дашинчилэн сум 90 жилийн түүхт Дашинчилэн сум

ДАШИНЧИЛЭН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС САНААЧЛАН АЯН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

2018-03-21



“ХАМТЫН ХҮЧ” АЯНЫ  ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

 

2018.03.12.

 

Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ-аас санаачлан малын гоц халдварт “ШҮЛХИЙ” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, БИНХ-ын оролцоог хангаж ажиллах үүднээс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “ХАМТЫН ХҮЧ” сэдэвт 1 сарын аян өрнүүлэн “УРИАЛГА” гарган ажиллалаа.

Аяны хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, БИНХ-ын дарга, БИНХ-ын Тэргүүлэгчид, ИТХ-ын Ажлын албаны ажилтанууд  болох  нийт 37 хүнээс   25 нь  530.850  төгрөгний хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэн мөнгө 170.000 мянган төгрөг буюу нийт  724.850  төгрөгний сэтгэлийн хандив өргөөд байна. /өгсөн хандивын жагсаалтыг  хүн тус бүрээр өдөр бүр бүртгэн, мэдээлэл хүргэж байгаа./

Ахмад Төлөөлөгч, Лах багийн ИНХ-ын дарга С.Эрдэнэ-Очир, ИТХ-ын Тэргүүлэгч Л.Ганбаатар нар тус бүр сумын төвийн постонд 48 цаг жижүүрт гарахын зэрэгцээ  2 өдрийн хоол хүнсээр хангаж бусдыгаа манлайлан ажиллалаа.

Мөн хөдөөгийн багт ажиллаж байгаа урьдчилан сэргийлэх постонд ИТХ-ын Төлөөлөгч, 2-р багийн ИНХ-ын Тэргүүлэгч, сумын Ганданчойлон хийдийн хамба лам Д.Отгонжаргал  7 хоног жижүүрт  гарч, орлогоосоо 100.0 мянган төгрөг хандивласан байна.

Төвийн багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга Т.Цэцэгмаа, БИНХ-ын Тэргүүлэгч Д.Цэрэндэжид /Шуудан холбоо/, М.Оюунцэцэг /4-р багийн иргэн/, Б.Отгонхишиг /ХААНБ-ны эрхлэгч/ , Г.Солонгоо /Цэцэрлэгийн нярав/ нар багаараа хандив өргөж идэвхитэй оролцоод байна.

Мөн Доргонт багийн ИНХ-ын Тэргүүлэгч, сумын Уяачдын холбооны Тэргүүн Ц.Батсайхан төвийн постны 2 өдрийн түлээ, нүүрс, 1 өдрийн хоол цайгаар хангаж, 50.0 мянган төгрөгний хандив өргөлөө.

Малын гоц халдварт “ШҮЛХИИ” өвчнөөс урьдчилан сэргийлэх постонд ИТХ-ын Төлөөлөгчдөөс нийт 6 хүн 360 цагийн жижүүрт гарч, 8 өдрийн хоол хүнсийг тус тус хариуцаж ажилласан байна.

 

 

СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%